Шинэ дэвшилтэт технологи Устөрөгчийн системийн шийдэлд тулгуурласан тогтвортой эрчим хүчний хангамж
Олон улсын болон Монгол улсын эрчим хүчний хэрэгцээ тасралтгүй нэмэгдэж байгаатай холбоотой Тэнгэрлэг Blue Sky компани Монгол орны цаг уур, газар зүйн онцлогт тохирсон сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсгэврийг нэвтрүүлэх, нэмэгдүүлэх цаашид Монгол улсын аймаг орон нутгийг тогтвортой эрчим хүчээр хангах зорилгоор Устөрөгчийн системтэй уялдсан сэргээгдэх эрчим хүчийг нийлүүлэх юм. Сэргээгдэх эрчим хүч болон Устөрөгчийн системтэй уялдсан эрчим хүчний үүсвэр гэдэг нь Монгол улс төдийгүй дэлхий улс орнуудын хувьд зайлшгүй нэвтрүүлэх, хөгжүүлэх шаардлагатай хүлэмжийн хийг бүрэн халсан байгальд ээлтэй ногоон эрчим хүчний шийдэл юм. Иймд манай компани Монгол улсад сэргээгдэх эрчим хүчний шинэ технологи, шийдлийг нэвтрүүлж улмаар олон улсад экспортлох зорилгтой ажиллаж байна.
Зорилгууд
- **Тогтвортой эрчим хүчний хангамж**: Устөрөгчийн шийдлүүдийг хэрэгжүүлж, Монголын аймаг, орон нутгуудад байгальд ээлтэй, найдвартай, ногоон эрчим хүчний хангамжийг байгуулна.
- **Декарбонизололт* Эрчим хүчний бүрэн ногоон шийдэл*: CO2 хэмжээг бууруулж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит, эерэг хувь нэмэр оруулна.
- Тэнгэрлэг Blue Sky ХХК устөрөгчийг тогтвортой эрчим хүчний түүхий эд болгон ашиглана. Ингэснээр Монгол улсад тулгамдаад байгаа эрчим хүчний дутагдалыг нөхөх мөн эрчим хүчний салбарын реформ хийхэд бодит хувь нэмэр оруулна. Бид хамтдаа нүүрстөрөгчийн сөрөг нөлөөгүй, тогтвортой эрчим хүчний ирээдүйг бүтээнэ.
Стратеги
- Сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авсан устөрөгчийг нүүрстөрөгчийн сөрөг нөлөөгүй эрчим хүчний хангамжийн түлш болгон Монголын зах зээлд нэвтрүүлэх, байгальд ээлтэй ногоон эрчим хүчийг дотооддоо үйлдвэрлэн экспортлох зорилготой.

